СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Сурагчдын зөвлөлийн гишүүдийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд 6-12р ангийн Сурагчдын удирдах зөвлөл, Охидын зөвлөлийн 64 сурагч оролцож, хүндэт энгэрийн тэмдгээ гардан авлаа. Тэд дараах тангаргийн үгийг хэлж, эрхэм хүндтэй үүргээ хүлээлээ.

“Шинэ Үе” сургуулийн сурагч би

Бусдад үлгэр дуурайл үзүүлж,

Үнэн шударгын төлөө

Хамтдаа дуу хоолойгоо нэгтгэж,

Эв нэгдлийг эрхэмлэн

Бусдыг хүндэтгэн харилцаж,

Ахиж хөгжихийг зорилгоо болгон суралцаж,

Сурагчийн зөвлөлийн гишүүний үүргээ

Нэр төртэйгөөр гүйцэтгэхээ

Тангараглаж байна, тангараглаж байна, тангараглаж байна

Тангараг өргөх үйл ажиллагаанд оролцсон сурагчдадаа халуун баяр хүргэж, хичээл сурлага, зөвлөлийн ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.