Дэлхийн 160 орны 10.000 гаруй сургуульд хэрэгждэг Кембриж хөтөлбөрийг бид 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн амжилттай хэрэгжүүлж өдгөө IGCSE түвшинд 2 дахь төгсөлтөө хийлээ. Кембриж хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд сурагчид маань өөртөө итгэлтэй, хариуцлагатай, бүтээлч, шинийг санаачлагч, эргэцүүлэгч болж төлөвшиж байна.
2024 оны шалгалтад Кембриж хөтөлбөрийн IGCSE түвшинд суралцсан 94 суралцагчид маань давхардсан тоогоор 41 анги танхимд, 106 хянагч багшийн дэмжлэгтэйгээр 4330 минутын шалгалтыг 4 сарын турш өгч 100% шалгалтын үнэлгээгээ тооцуулж IB хөтөлбөртөө дэвшин суралцаж байна.
Шалгалтын дээд оноо болох A* & A үнэлгээг 40 суралцагч авч англи хэлний шалгалтын үнэлгээгээр 47 суралцагч гадаадын зарим их дээд, сургуульд IELTS, TOEFL-ийн оноогүй элсэн суралцах эрхтэй боллоо.
Суралцагчдадаа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Энд дарна уу