СУРАГЧДЫН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР (English below)
Сурагчдын сүлд модны наадмын тоглолт 12 дугаар сарын 20-ны өдөр Корпорейт конвеншн центрийн концертын танхимд баяр хөөрөөр дүүрэн боллоо. Тоглолтод урлагийн үзлэгийн тэргүүн байр эзэлсэн 300 сурагч өөрсдийн үзүүлбэрээ толилуулсан бөгөөд Бага ангид Аладдин ба мянга нэгэн шөнийн үлгэр жүжгийг СУИС-ын жүжигчин оюутнууд англи хэл дээр тоглосон нь хүүхэд багачуудад сонирхолтой, үзүүштэй байлаа. Шинэ жилийн үзүүлбэрт оролцсон нийт сурагчдаа бэлгээр урамшууллаа. Анги хамт олноороо сургуулийн шинэ жилийн тоглолтыг үзэн сонирхож, цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Нийт сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдадаа шинэ оны мэнд хүргэе..