ОЛИМПИАДЫН МЭДЭЭ

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ҮНЭНБИЛЭГИЙН МААМЫН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД-2025

Математикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг Монгол Улсын Ардын Багш Ү.Маамын нэрэмжит математикийн олимпиад нь Улсын Тэргүүний Шинэ Үе сургууль дээр 2025 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ удаагийн олимпиадад нийт 99 сургуулийн 6-12р ангийн 1232 сурагч, бага, дунд ангийн багшийн ангилалд нийт 126 багш бүртгүүлж, оролцлоо. Үүнээс нийт 11 алт, 19 мөнгө, 32 хүрэл медаль гардууллаа.

Олимпиадын комиссын ахлагчаар МУИС-ийн багш доктор, дэд профессор У.Батзориг ажилласан бөгөөд энэхүү олимпиадад зориулан чансаа өндөр, сонирхолтой бодлогууд оролцуулан бэлдсэн байна.

Олимпиад нь жилээс жилд цар хүрээгээ тэлж, улсын хэмжээнд, аймаг орон нутгаас орох оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Энэ жил Архангай, Баянхонгор, Дархан, Өмнөговь, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ гэсэн 7 аймгаас оролцогчид багаараа зорин ирж оролцлоо.

Олимпиадын онцлогийг хадгалж бүртгэлийн хураамжгүй, оролцсон багш, сурагч бүрд гарын бэлэг өгч, орон нутгийн багш сурагчдаа сургуулийн зүгээс зочид буудалд байрлуулах (Континенталь болон Альфа зочид буудал) зардлыг бүрэн хариуцлаа.

Олимпиадыг зохион байгуулахад сэтгэл, зүтгэл гарган ажилласан Шинэ Үе сургуулийн ТУЗ, олимпиадыг зохион байгуулах комисс болон сургуулийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

Мөн сургуулиасаа шалгаран манай сургуулийн олимпиадад оролцсон суралцагчид, сургуулиа төлөөлөн оролцсон бага, дунд, ахлах ангийн багш нар, суралцагчдаа олимпиадад бэлдсэн нийт багш нартаа халуун баяр хүргэж дараа жилийн олимпиадад дахин уулзахын ерөөл тавъя.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос дээр дарж авна уу! https://acesse.one/zbua9bc