БАЯРТАЙ МЭДЭЭ

“Рубик шоо”-ны Монгол Улсын Аварга шалгаруулах 5 дахь удаагийн албан ёсны тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж манай сургуулийн суралцагчид бахдам амжилт үзүүллээ. Үүнд:

7г ангийн сурагч Ж.Тэмүүлэн 10-12 насны ангиллын 2х2 шооны төрөлд 3.10 секундийн дунджаар ТЭРГҮҮН байр,

1г ангийн сурагч Ж.Хүслэн 6 насны ангиллын 3х3 шооны төрөлд 18.16 секундийн дунджаар ТЭРГҮҮН байр, Pyraminx буюу гурвалжин шооны төрөлд 8.65 секундийн дунджаар ДЭД байрыг тус тус эзэллээ.

Сурагч Ж.Тэмүүлэн, Ж.Хүслэн нар болон бэлтгэсэн багш, эцэг эх, асран хамгаалагчид нь баяр хүргэе.