БАЯРТАЙ МЭДЭЭ

“Урлагийн наадам 2025”–ын шилдгүүд өнөөдөр шагналаа гардан авлаа.

Сурагчид баяр хөөрөөр дүүрэн энэ өдөр сурагчдын зөвлөлөөс жилд 1 удаа зохион байгуулдаг дуртай хувцсаа өмсөх өдөрлөгт оролцон, хичээлдээ сууж, урлагийн наадмынхаа амжилтыг тэмдэглэн өнгөрөөлөө. Өнөөдөр тэдний хувьд урам зориг, инээд баясал, бахархлаар дүүрэн нэг өдөр байлаа.

Сургуулийн зүгээс нийт 723 медаль, 80 өргөмжлөл, 3 цомоор шагнаж урамшууллаа. Урлагийн наадамдаа хичээн оролцсон сургуулийнхаа бүх суралцагчид, багш нар болон бидний үйл ажиллагааг үргэлж дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос дээр дарж харна уу!

https://l1nk.dev/66vwro8