Шавийн эрдэм багшаас

Математик, Биологийн олимпиадын хорооноос “Олон улсын Биологи, Математикийн олимпиадад оролцох сурагчдыг сонгон шалгаруулах” зорилгоор улсын хэмжээнд ахлах анги (10-12-р анги) гэсэн нэг ангиллаар олимпиадыг цахимаар гурван үе шаттай зохион байгууллаа.

Улмаар ОУ олимпиадад оролцох сурагчдын сонгон шалгаруулалтын I шат амжилттай явагдлаа. Биологийн I шатанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 761 сурагч оролцож, 33 сурагч II шатанд шалгарч манай сургуулийн биологийн багш Д.Чинзориг багшийн бэлтгэсэн 11АЙ БИ бүлгийн сурагч Э.Бодьхүү 1-р байр эзэлсэн байна.

Математикийн I болон II шатанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 190 сурагч оролцож, 20 сурагч III шатанд шалгарлаа. Математикийн багш Б.Мөнхтулгын бэлтгэсэн 8в ангийн сурагч Б.Тэнүүнсайхан 12-р ангийн төрөлд дэвшин оролцож , II шатанд амжилттай оролцлоо.

Г.Шийравжамц багшийн бэлтгэсэн12б ангийн сурагч Э.Эрдэнэбат хоёрдугаар шатанд 133 сурагчаас 30-р байрт шалгарч, амжилттай оролцлоо.

Амжилт үзүүлсэн багш болон сурагчдад амжилт хүсье.

http://www.mmo.mn/olympiads/results/second/all/...

https://www.facebook.com/mongoliaBO/posts/3429234857176010