Зураг зурах нь сурагчдад өнгө, дүрс, зураас, харьцаа хэмжээ хоорондын зохицлыг мэдэрч, гарын ур дүйг хөгжүүлэн, удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх, тайван тогтвортой суух, аливаа зүйлд бүтээлчээр хандах хандлагыг төлөвшүүлдэг билээ. Мөн оюун ухаандаа хийсвэрлэн төсөөлж дүрслэн бодох, бодсон зүйлээ зургийн хавтгай дээр зөв чөлөөтэй, цэгцтэй буулгаж зурах гэх мэт олон чадваруудыг олгодог.
Шинэ Үе сургуулийн дүрслэх урлагийн дугуйлангийн сурагчдын бүтээлээс танилцуулж байна.
/2020-2021 оны хичээлийн жил/
Дугуйлангийн багш Цэрэнханд НАВАГЧАМБУУ