“Шинэ Үе” сургуулийн 12А ангийн сурагч А.Мөнхцэцэг нь “Монголын сайхан бичигтэн-2020” улсын уралдааны 12-р ангийн төрөлд тэргүүн байр эзэлж МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарт элсэн суралцах урилгаа хүлээж авлаа.
МУИС-д 4 жил засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр суралцах эрхээр шагнагдсан А.Мөнхцэцэг болон түүнийг бэлтгэсэн багш Д.Амаргараг нарт халуун баяр хүргэж, амжилт хүсье.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ